Global HR Course 3 дахь удаагийн төгсөлт боллоо

 

ORP Institute-ийн зүгээс зохион байгуулдаг албан ёсны сургалтуудын нэг болох Global HR Course-ын 3 дахь удаагийн төгсөлт болж өндөрлөлөө. Global HR Course нь Монголын байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтэн нарыг чадавхижуулах зорилготой олон улсын сертификаттай төгсгөдөг хүний нөөцийн ахисан шатны сургалт юм.

 

 

 

 

Манай ORP Institute-ийн захирал, байгууллагын сэтгэл зүйн ухааны доктор И Ён Сог өөрийн биеэр БНСУ-аас ирж хичээлээ заадаг бөгөөд орчин үеийн дэлхий дахинд тренд болж буй арга, техникүүдийг зааж, нэвтрүүлж байгаа. Global HR Course-д оролцож буй мэргэжилтнүүд нь хүний нөөцийн салбартаа дэвшилтэт аргууд дээр суурилан дадлага ажил хийх төдийгүй өөрийн байгууллагадаа бодитоор хэрэгжүүлэн мэргэжлийн судлаач багш нар болон И Ён Сог профессороос зөвлөгөө, зөвлөмжүүдийг авдаг. Манай сургалтанд хамрагдсан хүн бүр өөрийн байгууллагын ажилдаа сурсан мэдлэгээ ашиглан энэ хугацаанд шинэчлэл, өөрчлөлтийг хийж чадсан үр дүнтэй сургалт байлаа гэж дүгнэсэн байна. 

 

 

Тус курс нь 2019 оны 10-р сарын 21-ний өдрөөс эхлэн 2020 оны 1-р сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 12 өдрийн сургалт орсон байна. Энэ хугацаанд өдөр бүр шинэ функцийн агуулга сурах бөгөөд хамгийн гол нь эхлээд оролцогч нар өөрөө болон багаараа дадлага ажил хийж түүн дээр үндэслэн И Ён Сог багшийн онол, практикийг тайлбарладаг. 

 

 

Мөн Global HR Course-ын 4 дэх удаагийн элсэлт 2020 оны 1 дүгээр сарын 23-ний өдрөөс эхлэн бүртгэл эхлэх гэж байна. Бид сургалтаа илүү сайжруулж олон төрлийн шинэлэг, хөтөлбөрүүдийг багтаасан тул та энэхүү алтан боломжийг алдалгүй ашиглаарай. 

 

 

Global HR Course сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ORP Mongolia фейсбүүк пэйж хуудас болон http://orpiglobal.com/ веб сайтаас авах боломжтой. 

Холбоо барих утас: 7711-3549, 8010-3549