Иргэдийн нийтийн хуралд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь

 

Монголын Фасилитейторуудын Холбоо үүсгэн байгуулагдсан цагаас хойш Монголын групп компаниуд, төрийн өмчит компани, төрийн байгууллагууд, ОУ-ын байгууллагуудад хэд хэдэн удаагийн фасилитейшний үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Харин энэ удаа Монголын Фасилитейторуудын Холбоо нь Азийн сан, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн төрийн албан хаагч, сургагч багш нарт фасилитейторын сургалтыг зохион байгууллаа. 

Фасилитейшн гэдэг нь аливаа бүлэг хамт олон үр дүнтэй арга барил болон процессын дагуу идэвхитэй оролцож, харилцан үйлчлэлийг эрчимжүүлж зорилгодоо хүрэхэд туслах үйл ажиллагаа юм. 

Фасилитейтор гэдэг нь мэргэжлийн түвшинд фасилитейшн үйл ажиллагаа явуулдаг хүн юм. Фасилитейшний талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://orpiglobal.com/post/20379 сонирхоно уу. 

 

 

Өнөөгийн байдлаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийт  9 дүүрэг байдаг ба үүнд нийт 172 хороотой. Хороодын үйл ажиллагааг НЗДТГ-аас удирдан зохион байгуулдаг. Нийслэлийн бүх хүн ам, эрүүл ахуй, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, иргэдийн тав тухыг хангаж ажиллахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой иргэдийн нийтийн хурлыг жилд 4 удаа зохион байгуулдаг байна. Гэтэл иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулах явцад үүсдэг асуудлууд их байдаг. Хамгийн эхний жишээ гэвэл иргэдийн хуралд оролцох оролцоо сул байдаг ба тэр дундаас залуучуудын оролцоо сул байдаг байна. Улс орныг хөгжүүлэхэд бодитоор иргэдийн дуу хоолойг сонгож, ард түмний саналын дагуу сайжруулалт, шинэчлэлтийг хэрэгжүүлэх нь чухал юм.

 

 

Өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан үүссэн асуудлуудыг дор бүр нь шийдвэрлэн бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхийн тулд НЗДТГ-аас Монголын Фасилитейторуудын Холбоотой хамтарч байна. Үүнд иргэдийн нийтийн хурлын үр дүнтэй зохион байгуулах зорилгоор хэрхэн зохистой процессын дагуу, оролцогч бүрийн саналыг багтаан, идэвхитэй оролцуулах фасилитейшний дэлхий дахинд алдартай аргуудаас суралцлаа. Фасилитейшний сургалтын үеэр хороон дээр зохион байгуулж буй иргэдийн нийтийн хуралд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх нь сэдвээр хэлэлцэн фасилитейшний арга ухаануудаас суралцлаа. 

Энэхүү фасилитейшний сургалт нь нийт 24 цагийн сургалт бөгөөд энэ удаагийн НЗДТГ-ын сургагч багш нарт зориулан 1 дүгээр сарын 6 болон 7 өдрүүдэд нийт 16 цагийн сургалт явагдсан бөгөөд үргэлжлүүлэн дараагийн шатны сургалт нь 3 дугаарын сарын 10-ны өдөр үлдсэн 8 цагийн сургалт зохион байгуулагдах болно.  

 

 

Монголын Фасилитейшний Холбоо нь үндсэн хоёр төрлийн сургалтыг зохион байгуулдаг. Та фасилитейшний сургалт болон фасилитейторын зэрэг авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүснэгтээс харах боломжтой. 

ФАСИЛИТЕЙТОРЫН ЗЭРЭГ - CF(CERTIFIED FACILITATOR) ЗЭРЭГ АВАХ

Сургалтанд хамрагдах 

МФХолбооноос явуулдаг 24-өөс дээш цагийн итгэмжлэгдсэн сургалтанд хамрагдах

Фасилитейшн хийж үзэх  Сүүлийн 2 жилд 5 удаа, хамгийн багадаа 4-өөс дээш хүнтэй групп дээр ажилласан тухайгаа заасан маягын дагуу бөглөж өгөх*
Итгэмжилсэн зэрэг авахаар хандах  Сертификат, фасилитейшн хэрэгжүүлсэн тайлан өгч МФХ(MFA)-нд CF болох хүсэлт гаргасны дараа имейлээр дахин хүсэлт гаргах 
Аман шалгалт өгөх  Итгэмжлэгдсэн комиссын гишүүдтэй ярилцлага хийх 
Шүүлэгт орох  Төлбөр:300,000төгрөг (гишүүнчлэлийн 1 жилийн татвар 100,000төгрөг тусдаа төлнө)

 

ФАСИЛИТЕЙТОРЫН ЗЭРЭГ - CPF(CERTIFIED PROFESSIONAL FACILITATOR) ЗЭРЭГ АВАХ

Сургалтанд хамрагдах  МФХолбооноос явуулдаг 40-өөс дээш цагийн итгэмжлэгдсэн сургалтанд хамрагдах
Фасилитейшн хийж үзэх  Сүүлийн 2 жилд 10 удаа, хамгийн багадаа 4-өөс дээш хүнтэй групп дээр ажилласан тухайгаа заасан маягын дагуу бөглөж өгөх*
Итгэмжилсэн зэрэг авахаар хандах  Сертификат, фасилитейшн хэрэгжүүлсэн тайлан өгч МФХ(MFA)-нд CPF болох хүсэлт гаргасны дараа имейлээр дахин хүсэлт гаргах 
Аман шалгалт өгөх  Фасилитейшн үзүүлэн сургалт хийж итгэмжлэгдсэн комиссын гишүүдтэй ярилцлага хийх 
Шүүлэгт орох  Төлбөр:500,000төгрөг (гишүүнчлэлийн 1 жилийн татвар 150,000төгрөг тусдаа төлнө)

 

 

Монголын Фасилитейшний Холбоо болон фасилитейтор бэлтгэх сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ORP Mongolia фейсбүүк пэйж хуудас болон http://orpiglobal.com/ веб сайтаас авах боломжтой. 

Холбоо барих утас: 7711-3549, 8010-3549