Гүйцэтгэлийн үнэлгээ ба ур чадварын үнэлгээ воркшоп

Хүний нөөцийн салбарт 30 жил ажилласан зөвлөх багш маань Монголд ээлжит сургалтуудаа зохион байгуулаад буцлаа. 

Энэ удаа бид 5-р сарын 19, 20-нд ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО буюу ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ БА УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ, 5-р сарын 19-нд МАНЛАЙЛАХ УР ЧАДВАР, 5-р сарын 21-нд ТАЛЕНТЫГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ? сэдвээр тус тус воркшоп, нээлттэй сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтанд Эрдэнэт үйлдвэр ХХК, Скайтел ХХК, Оюуны Ундраа Групп, Макс Групп, Макс Центр ХХК, Алтан Жолоо Трейд, Тэнгэр Групп, Ариг банк, Good Neighbors, Бизон Ложистикс ХХК, Финикс Конкрет ХХК, Хазэбэ Интернейшнл ХХК, ЭМХХ ХХК, Империал Секьюрити ХХК, ТМЛ ХХК, World Vision Mongolia зэрэг байгууллагууд оролцлоо. 

 

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО сургалтын сэдвүүд: 

  • Хүний нөөц ба хүний нөөцийн үнэлгээ 
  • Хүний нөөцийн үнэлгээний тогтолцоо бий болгоход бэлтгэх ажил ба нэвтрүүлэх процесс 
  • Ажлын гүйцэтгэлийн үнэлгээ 
  • Ур чадварын үнэлгээ 
  • Үнэлгээний тогтолцоо бий болгосны дараа удирдан явуулах нь 
  • Гүйцэтгэлийн удирдлагын манлайлал 

Дээрх агуулгын хүрээнд зөвлөх багш маань лекц уншиж ажилтны ажлын гүйцэтгэлийг үнэлэх KPI боловсруулах дадлага ажил, мөн competency буюу ур чадварыг үнэлж дүгнэх үзүүлэлт боловсруулах дадлага ажлуудыг оролцогчдоор хийлгэж үр дүнд суурилсан зөвлөмж өгсөн юм. 

 

 

Энэ удаагийн сургалтын онцлог нь БНСУ-ын Хөдөлмөрийн яамны ШУДАРГА ЭРХ ТЭГШ ҮНЭЛГЭЭ хөтөлбөрт суурилсан агуулгаар явагдсан бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Итгэмжлэгдсэн Үнэлгээч буюу Certified Assessor зэрэг авахад хүлээн зөвшөөрөгдөх үндсэн сургалт билээ. Мөн сургалтыг удирдан явуулсан зөвлөх багш маань дээрх зэргийг олгодог Солонгосын Хүний Нөөцийн Үнэлгээчдийн Холбооны ерөнхийлөгч юм.  

 

 

Сургалтаар бид гүйцэтгэлийн үнэлгээний болон ур чадварын үнэлгээний төрөл бүрийн маягт, загварыг оролцогч нарт олгосон нь оролцогчдын талархлыг ихээхэн хүлээж багшийн туршлага, заах аргын хувьд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа, дахин байгууллага дээрээ сургалт авах хүсэлтэй байгаагаа дахин дахин хэлж байлаа. 

Ингээд хамтран ажилласан болон оролцсон бүх байгууллага хамт олондоо талархал илэрхийлэхийн сацуу ажлын өндөр амжилт хүсье.