Ямар мэргэжил эзэмших тухай шийдвэрээ гаргаж чадахгүй байна уу?

Мэргэжлийн чиг баримжаа, сонирхол тодорхойлох тест(CIS: Career Interest Survey) нь дэлхий дахинд өргөн хэрэглэдэг сонирхол, зан төлвийн тестийн нэг төрөл бөгөөд John L.Holland-ын мэргэжил, сонирхлын онолд суурилан бүтээгдсэн тест юм. Энэхүү мэргэжил сонголтын тестийг БНСУ-ын ORP Institute болон ТАI судалгааны хүрээлэнгийн хамтран гаргадаг байгууллага, хувь хүний зан төлвийн цуврал тестийн нэг төрлөөр бүтээгдсэн байна. БНСУ-ын ORP Institute-ын Монгол улс дах салбар болох ORP Mongolia нь Мэргэжлийн чиг баримжаа, сонирхол тодорхойлох тестийг 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр албан ёсоор нэвтрүүлэн тест танилцуулах өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгт оролцсон бүх ахлах ангийн сурагчдыг мэргэжил сонголтын тестэд үнэгүй хамруулан хүүхдүүддээ бэлэг барьсан билээ. 

Мэргэжлийн чиг баримжаа, сонирхол тодорхойлох тест гэдэг нь: 

Career Interest Survey буюу Мэргэжлийн чиг баримжаа, сонирхол тодорхойлох тест нь хувь хүний сонирхлыг реалист, шинжээч, урлагийн, нийгмийн, бизнесийн, уламжлалт гэсэн 6 үндсэн төрөлд ангилсан John L.Holland-ын мэргэжил, сонирхлын онолыг ашиглан тухайн 6 төрлийн сонирхлыг тодорхойлох ба нийт 120 асуулттай тест юм. Энэхүү тестэд хамрагдснаар өөрийн сонирхол нь үндсэн 6 сонирхлын хэлбэрээс яг аль төрлийн сонирхлууд давамгайлж байгааг тодорхойлдог. Ингэснээр өөрийгөө ямар төрдийн сонирхолтой хүн болохыг мэдэх боломжтой. Манай мэргэжлийн чиг баримжаа, сонирхол тодорхойлох тестийг 100% цахим хэлбэрээр бөглөдөг ба бид таныг тестэд хамрагдах хүсэлт ирүүлсний дараа системд бүртгэж, зохих зааврыг танд илгээнэ. Та зааврын дагуу системд нэвтрэн тестийг бөглөнө. Тестийн асуултанд бүрэн гүйцэд хариулж дууссаны дараа бид таны хувийн имэйл хаяг руу тестийн тайланг илгээнэ. 

Мэргэжлийн чиг баримжаа, сонирхол тодорхойлох тестийн тайлан:   

Тухайн хамрагдагчийн тестийн асуултанд хариулсан хариултад үндэслэн сонирхлын төрлийг тодорхойлж өгнө. Дээр дурьдсан 6 төрлийн сонирхлын хэлбэрээс хамгийн өндрөөр үнэлэгдсэн сонирхлын хэлбэрүүдийг ашиглан график зургаар харуулна. Мөн тухайн хүний сонирхлын онцлог, давуу ба сул талыг тодорхойлно. Үүний дараа тухайн хүний сонирхлыг онцлогт тохирох ажил мэргэжил, их дээд сургуулийн мэргэжлийн ангиудыг санал болгох ба тухайн хүн өөрт тохирох мэргэжил нь юу болохыг дэлгэрэнгүй мэдэх боломжтой. Энэхүү тестийн тайланд багтсан ажил мэргэжил болон мэргэжлийн ангиуд нь олон улсын хэмжээний ажил мэргэжил бөгөөд ирээдүйд бий болж буй шинэ мэргэжлүүдийг багтаасан. Мөн Монгол улс дахь ажил, мэргэжлүүдийг нэмэлт хуудас болгон хавсаргасан тул тухайн хүн ирээдүйд эзэмших мэргэжлээ Монгол болон гадаад улсын мэргэжлүүдтэй харьцуулан үзэх боломжтой юм. Бид зөвхөн мэргэжил, сонирхлыг тодорхойлоод зогсохгүй тухайн мэргэжлийг бодитоор ирээдүйд эзэмшихийн тулд заалшгүй эзэмших ур чадвар, мэдлэгүүд болон хэрхэн биелүүлэх төлөвлөгөө алхамуудыг багтаасан зөвлөмжтэй.  

2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулсан мэргэжлийн чиг баримжаа, сонирхол тодорхойлох тест ийн танилцуулга өдөрлөгт оролцсон сурагчид болон тэдний эцэг эхчүүд өдөрлөгөөс тус тестийн ач холбогдол, хэрэглээ , ирээдүйд бий болж буй эрэлттэй мэргэжлүүд, олон улсын хэмжээний их сургууль, мэргэжлийн ангиуд гэх мэт мэдээллүүдтэй танилцснаас гадна өөрийн мэргэжлээ сонгоход анхаарах ёстой зүйлс, ямар ур чадваруудыг эзэмшсэн байх, мэргэжлүүдийн тухай мэдээлэл хэрхэн цуглуулах, мэргэжлийн тухай эцэг эхтэйгээ хэрхэн ярилцах, зөвлөгөө зөвлөмжүүдийг хэрхэн авах талаар мэдээллүүдийг нэг дор нь хүртээмжтэй хэлбэрээр хүлээн авсан. 

 

Та тестэд хамрагдахыг хүсвэл манай 77113549, 80103549 дугаарт холбогдон тестийн захиалга өгөх эсвэл ORP Mongolia /https://www.facebook.com/ORPMONGOLIA/ болон Хүүхэд, залуучуудын манлайллын төв /https://www.facebook.com/YouthLeadershipCenter1// фейсбүүк хуудсанд хандаж захиалгаа өгнө үү. Тестийг бөглөхөд ердөө 30 минутын хугацаа шаардах бөгөөд цахимаар өгөх тул хаанаас ч, ямар ч төхөөрөмжөөс хандан өгөх боломжтой. 

 

Таны ирээдүйн амьдралыг төлөөлөх мэргэжил сонголт тань мэргэн байх болтугай.