PRO HR сургалт

10-аад жил хүний нөөцийн удирдлагын хэдэн функцээр амьсгалж салбарын мэргэжилтнүүд нь аль хэдийн "нөгөө л хэдэн" агуулгаараа бүрэн ханачихсан бололтой, одоо өөр өнцөг, өөр агуулгыг эрэлхийлэх болжээ. Яг энэхүү хэрэгцээг хангахуйц сургалтыг БНСУ-ын мэргэжилтнүүд маань анзаарч энэ удаа PRO HR ахисан түвшний сургалтыг зохион байгууллаа. 

 

 

Уг сургалтанд салбарын мэргэжилтнүүд болон байгууллагын удирдлагуудын хамгийн их сонирхдог Гүйцэтгэлийн үнэлгээ ба ур чадварын үнэлгээ, мөн Стратегийн хүний нөөцийн удирдлага ба ур чадварын модель боловсруулах нь гэсэн хоёр үндсэн сэдвээр явагдлаа. 

Байгууллагын сэтгэл судлалын ухааны доктор И Ён Сог багш хүний нөөцийн удирдлага яагаад байгууллагын стратегийн түнш хэсэг байх ёстой, бид нар ямар оролцоотой байх ёстой талаар мөн хүний нөөцийн удирдлагын гол тулгуур багана болсон УР ЧАДВАРЫН МОДЕЛЬ/COMPETENCY MODEL/ гэх ойлголтын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж түүнийг хэрхэн боловсруулж сонгон шалгаруулалт, сургалт хөгжил, үнэлгээнд ашиглахыг дадлага ажилтай хослуулан зааж өглөө. 

Үнэлгээний сургалтанд оролцогч нар маань гүйцэтгэлийн үнэлгээ болон ур чадварын үнэлгээг тус тусад нь ямар процессын дагуу явуулах, мөн үнэлгээний тогтолцоо, дүрэм журам хичнээн сайн байлаа ч үнэлгээг хийдэг алба, хэлтсийн удирдлагууд маань үнэлгээ хийх ур чадварт суралцаагүй бол ямар ч үр дүн гарахгүй зэрэг маш олон шинэлэг мэдлэг, мэдээлэлд суралцаж солонгос компаниудын туршлагаас сонирхсон зүйлээ асууж байлаа. Цаашлаад нэгжийн удирдлагуудыг үнэлгээ хийх ур чадвар, арга барилд суралцуулах сургалтанд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. 

 

 

Мөн сургалтанд оролцогч нар маань гүйцэтгэлийг удирдах чадварыг оношлон тогтоодог тест болон буруу дүгнэх хандлага тодорхойлох тестүүдэд хамрагдах эрхтэй болоод зогсохгүй И Ён Сог багш маань өөрийн бичсэн СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ номоо оролцогч нарт бэлэглэв. 

Оролцогч нар маань сургалтын талаар маш өндөр сэтгэгдэлтэй байгаагаа дурдаад цаашид хүний нөөцийн мэргэжилтнүүд заавал эзэмших шаардлагатай гэгдээд буй фасилитейтор бэлтгэх сургалтанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлж "яагаад ийм их чухал мэдээлэлтэй сургалтыг сайн сурталчлахгүй байгаа юм бэ?" гэж гомдоллосон тохиодол ч гарав. 

 

Ямартай ч та бүхний хэрэгцээнд нийцсэн сургалт болсонд бид бүхэн маш их баяртай байна. 

 

Энэ дашрамд 10-р сарын дунд үеэр энэхүү сургалт маань "Фасилитейтор бэлтгэх сургалт"-ын хамт дахин зохион байгуулагдах болсныг дуулгахад таатай байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 91003549 утсаар лавлана уу.