2020 4th KFA Conference

 

 

ORP Институтын үйл ажиллагааны нэг чиглэл нь ФАСИЛИТЕЙШН юм. Фасилитейшн гэдэг нь аливаа бүлэг хамт олон үр дүнтэй арга барил болон процессын дагуу идэвхитэй оролцож, харилцан үйлчлэлийг идэвхижүүлэх, эрчимжүүлснээр зорилгодоо хүрэхэд туслах үйл ажиллагаа юм.

 

 

 

 

ORP Институт нь Монгол улсад фасилитейшныг түгээн дэлгэрүүлэх, аль  ч төрлийн байгууллагууд фасилитейшныг өргөнөөр хэрэглэх боломжийг бүрдүүлэх зорилготой ажилладаг. Фасилитейшны үйл ажиллагааг өргөжүүлэхээр 2017 онд Монголын Фасилитейторуудын Холбоог үүсгэн байгуулан амжилттай ажиллаж байна. 

 

 

 

Монголын Фасилитейторуудын Холбоо нь энэ удаа олон улсын фасилитейшны чуулга уулзалтыг Солонгосын Фасилитейторуудыг холбоотой хамтран зохион байгууллаа. Уламжлал ёсоор чуулга уулзалтыг зохион байгуулж буй орон руу оролцогч нар маань өөрийн биеэр очиж оролцдог. Энэ удаа 2020 онд дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж буй энэ үед бид чуулга уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав. Онлайнаар чуулга уулзалт зохион байгуулсан учир урд өмнөхөөс илүү олон гишүүд оролцох болож бүрдэж манай улсаас 27 гишүүд оролцлоо. 

Чуулга уузалтанд Монгол улсаас оролцож буй оролцогч нарыг төлөөлж Монголын Хүний Нөөцийн Институтын захирал Д.Бартанбаатар, АШУИС-ийн дэргэдэх Монгол Японы эмнэлгий уламжлалт анагаах ухааны тасгийн ахлах сувилагч Ц.Болормаа нар байгууллагадаа хэрэгжүүлсэн фасилитейшний аргачлал, туршлагаасаа хуваалцлаа.

 

 

 

 

Чуулга уулзалтыг нээж Солонгосын Фасилитейторуудын Холбооны дарга Шинь Жуа Соб нээлтийн үг хэлэв. Key note speech хэсэгт бидний хүндэт зочин фасилитейтор Jo Nelson /Getting to the bottom of ToP номын зохиолч, IAF алдаршуулах өргөмжлөлд хамгийн их нэр нь багтсан, facilitation guru, ICA Canada-н төлөөлөгч, IAF Board / уригдаж бидэнд үнэ цэнэтэй аргаасаа танилцуулсан. Чуулга уузалтын үеэр салбар бүрт фасилитейтороор ажиллаж буй фасилитейторууд 6 хэсэгт хуваагдан өөрийн туршлагаасаа хуваалцсан ба Монгол оролцогч нар нэг хэсэгт багтаж оролцлоо. 

 

 

 

 

Энэхүү 4 дэх удаагийн 2020 KFA Facilitation онлайн чуулга уулзалтанд нийт 130 гаруй оролцогч хамрагдсан байна. Чуулга уулзалт нь 2020 оны 12-р сарын 19-ний өдөр 09:00 цагаас 17:00 цаг хүртэл бүтэн өдрийн турш үргэжилсэн юм. 

Фасилитейшний сургалтууд болон мэргэшсэн фасилитейтороор бэлтгэгдэхийг хүсвэл 77113549, 80103549 дугаарт холбогдон уу.