Untact HR strategy

 

            4 дэх удаагийн Global HR Course сургалт зарлагдаж 2021 оны 2-р сарын 05, 06, 07-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллагдлаа. Энэ удаагийн сургалтын гол онцлог нь "Untact HR strategy" буюу "Цар тахлын үеийн хүний нөөцийн стратеги" сэдэвт нэмэлт хэлэлцүүллэгийг багтаасан бөгөөд Солонгос улсад цар тахлын үед хэрэгжүүлж буй зарим байгууллагын журмуудаас танилцуулсан юм. 'UNTACT' гэдэг нэршил нь UN+CONTACT буюу бидний сайн мэдэх зай барих горим болох SOCIAL DISTANCING-тэй дүйцэх утга юм. Сүүлийн үед Солонгос улсад 'UNTACT' нэрийн дор бүх салбаруудад шинэ үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.  

 

 

       2020 он гарсаар дэлхий нийтээрээ COVID-19-тэй тэмцсээр байна. Энэ үед байгууллагын сэтгэлзүйн ухааны доктор И Ён Сог-той хамт сургалтаа хэвийн байдлаар зохион байгуулахын тулд бид онлайн платформуудыг ашиглаж бүх төрлийн сургалтуудаа явуулж байна. Хурдацтай өөрчлөгдөж хөгжихийг шаардаж буй өнөө үед байгууллагууд хэрхэн орлогоо бууруулахгүй зөв стратегитай, оновчтой уян хатан бодлого хэрэгжүүлэх вэ? Хэрхэн байгууллагын үйл ажиллагааг бүрэн жигд явуулах, ажилтнуудын сэтгэл ханамжийн түвшнийг зохистой байдалд барих барих вэ? Цар тахлын үед Солонгос улсад байгууллагууд хэрхэн ажиллаж байна вэ? гэх мэт өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн нэмэлт мэдээллүүдийг багшийн зүгээс оролцогч нарт өглөө. Банкны салбарт ажиллаж байгаа оролцогч нарт зориулан Солонгосын томоохон банкнуудын нэг болох Шин Хан банкны "Smart Working Center" гэж нэрлэсэн онцгой байдлын үед ажиллаж буй түр журам болон үйл ажиллагаануудаас танилцуулсан юм. Сургалтанд Голомт банк, Японы хүүхдийн ивээх сан, Гоёл Кашмер ХХК, Номин Холдин ХХК, Туушин ХХК, TES OIL ХХК-ы хүний нөөцийн албаны дарга, мэргэжилтнүүд оролцлоо. 

 

 

 

 

            Бид 2020 оноос өмнөх сургалтуудаа зохион байгуулахдаа оролцогч нараа танхимд цуглуулан "Sticky Wall" буюу наадаг самбар дээр байгууллагадаа хэрэгжүүлэх дадлага ажлуудыг өдрийн турш хийдэг байсан. Харин энэ удаа сургалтын үеэр ашигладаг самбар, дадлага ажлын материалуудыг чанарыг нь бууруулахгүй яг адил түвшинд онлайн веб сайтаар шийдэж өгсөн нь маш том давуу тал байлаа. Оролцогч нар хялбар, түргэн шуурхай байдлаар хамтдаа дадлага ажлыг хийх боломжийг бид хангсан байна.   

 

 

 

       Байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд зайнаас харьцах, дижитал орчинд ажиллах шаардлагатай болсон байна. Харин энэ асуудлыг манай сургагч багш нар байгууллагуудын хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулан ажилдаа хэрэгжүүлэх боломжтой интернэт ашиглан хэрхэн үр дүнтэй хурал зохион байгуулах, багаараа хэрхэн цугларахгүйгээр бичиг баримт боловсруулах, сургалтыг үр дүнтэй зохион байгуулах гэх шинэлэг санаануудыг олж авлаа гэсэн сэтгэгдэлүүд оролцогч нараас их ирсэн байна. Оролцогч нарын бичсэн сургалтын сэтгэгдлүүдээс түүвэрлэн орууллаа.  

 

Global HR Course сургалтын 2 дах багц сургалт болох Сонгон шалгаруулалтын багц сургалт 2-р сарын 26, 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 

- Сонгон шалгаруулалтын зан төлвийн тестд үнэгүй хамруулна. 

- Сонгон шалгаруулалт ном бэлэглэнэ. 

Дэлгэрэнгүй мэдээлэл: 

Facebook: ORP Mongolia /пейж хуудас/

Утас: 77113549, 80103549