Зөв хүн/Right person/-ийг хэрхэн таних вэ?

 

          Та хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг уу? Та байгууллагадаа шинэ ажилтан сонгон шалгаруулж ажилд авахад оролцдог уу?  Хэрэв та дээрх асуултад тийм гэж хариулсан бол ажил горилогч нарыг хэрхэн зөв таньж сонгож байна вэ? Үнэхээр манай байгууллага, хариуцах ажилдаа тохирох хүнийг шалгаруулаад авсан даа гэж бодсон чинь удахгүй нөгөө шинэ ажилтан нь таны болон удирдлагуудын хүсэн хүлээсэн гүйцэтгэлийг гаргаж чадахгүй байх тохиолдол их байна уу?

         Тэгвэл хэрхэн ажилдаа тохирсон өндөр гүйцэтгэлтэй хүнийг урьдчилан таньж мэдэж шалгаруулах тухай аргачлалуудыг байгууллагын сэтгэлзүйн ухааны доктор, Жүн Ан их сургуулийн хүний нөөцийн хөгжүүлэлтийн ахисан түвшний сургуулийн профессор И Ён Сог багш бидэнд зааж байна. 

     Та А, Б, В гэсэн 3 хүнийг ажилд авсан гэж бодъё тэгвэл хэсэг хугацааны дараа энэ 3 хүний гүйцэтгэж буй ажлын үр дүнгийн түвшин сайн муу өөр өөр гарна. Харин хүний нөөцийн мэргэжилтнүүд аль болох урт хугацаанд өндөр гүйцэтгэлтэй ажиллах хүнийг шалгаруулах нь чухал. Өндөр гүйцэтгэлтэй ажилтан мөн эсэхийг сонгон шалгаруулалтын үеэр танихын тулд тухайн хүний гэр бүлийн байдал, ямар сургууль төгссөн, их сургуулийн дүн зэргийг асуух нь өндөр гүйцэтгэлтэй ажилтныг танин мэдэх арга биш гэж орчин үед үзэж байна.

                               

 

           Өнгөрсөн хугацаанд ажил горилогчийн анкетын мэдээлэл болон ярилцлагын үеэр гэр бүлийн байдал, аав ээж нь ямар мэргэжилтэй юу хийдэг, хэнтэй амьдардаг, амьдралын түвшин, зээл авсан эсэх, нэр хүндтэй сургуульд сурсан уу, дундаж түвшний сургуульд сурсан уу, голч дүн нь өндөр байна уу, гадаад төрх, хувцаслалт зэргийг тодорхой хэмжээнд харгалздаг байсан. Орчин үед хөгжингүй орнуудад эдгээрээс сонгон шалгаруулалтын нэг үзүүлэлт гэж харгалзан үзсэн тохиолдолд хууль бус, хүний эрхэнд халдсан гэж үздэг болсон. Сонгон шалгаруулалтын систем нь ажил горилогчийн зан төлөв, онцлог давуу тал, ур чадвар зэргийн багтаасан байх тусам шинжлэх ухаанд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй болдог тухай энэ удаагийн хичээлийн нэг хэсэгт дурдсан юм.

 

       

                

                  Шинжлэх ухаанд суурилсан сонгон шалгаруулалтын аргачлалыг байгууллагадаа хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө байгууллагууд ажлын байр тус бүрээр ур чадварын модель боловсруулах хэрэгтэй. Байгууллагын ур чадварын модельд тохирсон ажил горилогчийг сонгон шалгаруулалтаар таньж мэдэх аргачлал, сонгон шалгаруулалтын зан төлвийн тестд ажил горилогчийг хамруулж тэдний софт скиллүүдыг танин мэдэх, ажилтны загвар боловсруулах, үйлдэлд суурилсан ярилцлагын арга буюу BEI ярилцлагын аргаар ажил горилогчийн ур чадварыг илрүүлэх гэх мэт оролцогч нарт үр өгөөжтэй, ажилдаа шууд хэрэгжүүлэх боломжтой агуулгуудыг багтаасан байдаг нь манай сургалтын гол давуу тал юм. 

Global HR Course сургалтын 3 дах багц сургалт болох Гүйцэтгэл ба ур чадварын үнэлгээний багц сургалт 4-р сарын 2, 3, 4-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 

Дэлгэрэнгүй мэдээлэл: 

Facebook: ORP Mongolia /пейж хуудас/

Утас: 77113549, 80103549