OKR(Objective Key Result) нь KPI(Key Performance Indicator)-аас ямар ялгаатай вэ?

 

ORP Институтийн ерөнхий захирал, Солонгосын ЖүнАн Их Сургуулийн профессор, байгууллагын сэтгэлзүйн ухааны доктор И Ён Сог багшийн ээлжит сургалт явагдлаа. Энэ удаагийн сургалт нь гүйцэтгэлийн үнэлгээ, ур чадварын үнэлгээ, шагнал урамшуулал сэдвээр сургалт хийгдсэн байна.

 

 

Үнэлгээний тухай яригдах үед хүний нөөцийн мэргэжилтэн бүр KPI(Key Performance Indicator) гүйцэтгэлийн үзүүлэлтийн аргачлалыг түгээмэл ашигладаг. Тэгвэл энэ удаа И Ён Сог багш цахиурын хөндийгөөс гаралтай OKR(Objective Key Result) гэдэг шинэ үзүүлэлтийн тухай танилцууллаа.

Орчин үед дэлхий дахинд менежментийн орчин нөхцөл нь хурдан хугацаанд өөрчлөгдөж шинэчлэгдэх, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллахыг шаарддаг. Иймээс компаниуд богино хугацааны гүйцэтгэлийн удирдлагын үнэлгээний аргачлал руу шилжиж байна. Үүнтэй холбоотой И Ён Сог багш үнэлгээний хичээлд OKR(Objective Key Result) индексийн тухай агуулгыг оруулж заасан юм.

 

 

OKR(Objective Key Result) гэдэг нь богино хугацаанд жижиг зорилтууд тавьж түүний биелэлтийг тэр дор нь шалгаж үнэлгээ хийх ба дараа дараагийн зорилтуудыг тавьж ажилладаг аргачлал юм. Ажилтнууд уян хатан, оролцоотой, сайн дураараа, өөрөө зорилтоо тодорхойлж өөрөө үр дүнгээ ахиулж төлөвлөж ажиллахад нөлөөлдөг индексээр ашиглахад тохиромжтой. Энэхүү үзүүлэлтийг сүүлийн үед мэдээлэл технологийн салбарын компаниуд нэвтрүүлж эхэлж байна.

 

 

 

 

Global HR Course сургалтын 4 дэх багц сургалт болох Сургалт, байгууллага хөгжүүлэлтийн багц сургалт 5-р сарын 7, 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулагдана. 

И Ён Сог багшийн заах шинэ, соргог, трэнд аргачлалуудаас сурахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Facebook: ORP Mongolia /пейж хуудас/

Утас: 77113549, 80103549