Ярилцлага хийх ур чадвар хөгжүүлэх сургалт эхэллээ.

 

              Байгууллагуудын хувьд өндөр гүйцэтгэлтэй хүмүүсийг ажилд авах нь чухал байдаг. Гүйцэтгэл өндөр ажил горилогчийг сонгон шалгаруулалтын үеэр хэрхэн таньж мэдэх вэ? Байгууллагад тохирох таны хайж буй зөв хүнийг ярилцлагаар дамжуулан хэрхэн таньж мэдэх вэ?  Таны зарласан ажлын байранд ажилд орохоор хүсэлт гаргасан олон төрлийн ажил горилогч нараас та хэнийг нь сонгодог вэ?

 

 

          Ажил горилогч тус бүрт өөрийн гэсэн онцлог, давуу тал, сул тал, ур чадвартай байдаг. Гэтэл та зөвхөн таалагдсан ажил горилогчийг тэнцүүлж, яриа сайтай хүн байна энэ хүнийг ажилд авна гэх мэтээр сонгон шалгаруулалтын шийдвэрүүдийг гаргаж байгаа юм биш биз дээ? ОРП Институт нь хүний нөөцийн мэргэжилтнүүддээ зориулан ярилцлага хийх ур чадвараа хөгжүүлэх сургалтуудыг зохион байгуулж эхэллээ.

         Энэхүү сургалтанд хамрагдсанаар ярилцлагын үеэр ярилцагч нь үнэлгээ дүгнэлт хийх хүний байр сууриас ажил горилогч нарт хандах биш, өөрийн ур чадвараа чөлөөтэй илэрхийлэхэд туслах орчин, уур амьсгал нөхцөлийг бүрдүүлдэг байх, ажил горилогч бүрт эрх тэгш, шударга хандах, нэгжийн удирдлагуудыг ярилцлага хийх ур чадварт сургах, ярилцлагын төлөвлөгөө боловсруулах, бодит шударга дүгнэлт хийх гэх мэт аргачлалуудаас суралцах боломжтой.

 

 

     

          Бидний зохион байгуулах дараагийн ээлжит ярилцлагын тухай сургалтаар зан төлвийн тест ашигласан ярилцлагыг хэрхэн зохион байгуулах, зан төлвийн тестийг ярилцлагад ашиглахын онцлог, давуу тал, ярилцлагын асуулт гэх мэт аргачлалуудаас суралцах боломжтой боллоо.

 

 

Бүртгэл: http://orpiglobal.com/ веб сайт руу нэвтэрч СУРГАЛТЫН БҮРТГЭЛ хэсэгт бүртгүүлнэ үү.
Лавлах утас: 77113549, 91003549