Монгол, Солонгосын HR-ууд харилцан туршлага хуваалцлаа

         

            Монгол – Солонгос хоёр орны хүний нөөцийн мэргэжилтнүүд нэг дор цуглаж харилцан туршлага солилцлоо. Өнгөрсөн 2021 оны 5-р сарын 8-ны өдөр “Монгол Солонгос Global HR семинар”-ыг ORP Институт зохион байгуулсан юм. Энэхүү семинарт Солонгосын ЖүнАн их сургуулийн Глобал HR  ахисан түвшний сургуулийн магистр, докторын оюутнууд болох хүний нөөцийн чиглэлээр ажилладаг манай И Ён Сог багшийн шавь нар болон Монголоос Global HR хөтөлбөрийн төгсөгчид болон оролцогчид оролцлоо.

 

         

                 Энэхүү семинарын эхний хагас хэсэгт Солонгосын HUINDAI группийн хоёр охин компани нэгдэж HUINDAI-TRANSYS компани болсны дараах байгууллагын соёлын хөтөлбөрийг танилцуулсан юм. Илтгэлийн үеэр хоёр өөр соёлтой компаний ажилчдыг нэгтгэн нэг зорилгын дор үр дүнтэй ажиллахын тулд үүсч буй хүндрэл бэрхшээлийн хэрхэн даван туулж буй төрөл бүрийн хөтөлбөр, арга хэмжээ, үйл ажиллагаануудаас дэлгэрэнгүй танилцуулсан юм.

 

 

 

 

 

          Дараагийн хагас хэсэгт Монголын Хүний Нөөцийн Институтийн захирал Бартанбаатар Монголын аж ахуй нэгж байгууллагуудын хүний нөөцийн систем, тогтолцооны түүх болон өнөөгийн чиг хандлагын тухай Солонгосчуудад танилцуулав.

 

         

            Семинарын сүүлийн хэсэгт оролцогчид Монгол, Солонгос мэргэжилтнүүд холилдон тус бүр хоёр группд хуваагдан харилцан ярилцав. Солонгосчуудын зүгээс Монголын ажлын байран дээрх хүйсийн эрх тэгш байдал, эмэгтэй ажилтнуудын ажиллах орчны хэрхэн бүрдүүлсэн байдаг тухай ихээхэн асууж ярилцсан бөгөөд Монголчуудын зүгээс Солонгост сүүлийн үед хэрэгжүүлж буй хүний нөөцийн шинэлэг систем, цар тахлын үеийн бодлого зэрэг сэдвээр харилцан ярилцав.

 

 

 

          Энэ удаагийн семинарын хаалтыг хийж И Ён Сог багш болон оролцогчид сэтгэгдлээ илэрхийлэх үед Солонгосчуудын хувьд байгууллага хөгжүүлэлт, глобал хариуцсан мэргэжилтнүүд байгаа тул гадаад орны жишээтэй бодитоор танилцах боломж бүрдсэн бөгөөд маш их үр дүнтэй цагийг өнгөрөөлөө. Мөн Монголын аж ахуй нэг байгууллагууд байгууллага хөгжүүлэлтэд анхаарал хандуулж хөгжүүлэх хэрэгтэй байгаа ба энэ удаагийн боломжоор гадаадын байгууллага хөгжүүлэлтийн бодит туршлага, жишээтэй танилцсандаа баяртай байна гэсэн юм.

          Бидний зүгээс цаашид сар бүр тогтмол энэхүү уулзалтыг зохион байгуулж ажиллахаар болсон бөгөөд бүх байгууллага, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд нээлттэй тул оролцохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Холбоо барих: ORP Mongolia /Facebook page/