4 дэх удаагийн Global HR Course амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

             

              ORP Институтийн зүгээс зохион байгуулдаг байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүдийг ахисан түвшинд чадавхижуулаж зорилготой “Global HR Course” дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хөтөлбөр нь нийт 4 сарын хугацаанд үргэлжилдэг бөгөөд манай хөтөлбөрт хамрагдсан оролцогчид сар бүр өөр өөр функцээр байгууллагын хүний нөөцийн түвшнийг олон улсын түвшинд сайжруулах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.

 

 

               Сургалтын бас нэг давуу тал нь байгууллагын сэтгэлзүйн ухааны доктор, Солонгосын Жүн Ан их сургуулийн “Global HR graduate school”-ийн профессор И Ён Сог удирдан явуулдаг. Сургалтын үеэр зөвхөн олон улсын орчин үеийн онолд суралцахаас гадна бодитоор кейс, дадлага ажлууд дээр тогтмол дадлага ажилладаг. Мөн хүний нөөцийн функц тус бүрээр байгууллагадаа тохируулан ашиглах боломжтой төрөл бүрийн гарын авлага, маягт, хүснэгтүүдийг сургалтын сурах бичигт багтаасан байдаг.

 

 

 

Манай энэ удаагийн ээлжит “Global HR Course” хөтөлбөр нь цар тахлын улмаас онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан хэдий ч сургалтын үеэр хийгддэг дадлага ажлуудыг төрөл бүрийн дэвшилтэт платформууд ашиглан цаг алдахгүй ижил үр дүнтэй зохион байгуулж байна. Энэхүү “Global HR Course” нь өнгөрсөн 2 сард эхэлсэн бөгөөд энэ хугацаанд манай сургалтанд Голомт банк, Номин Холдинг, Туушин, Гоёл кашмер, Лхамур, Аврора хотел, Хаан банк гэх мэт байгууллагууд хамрагдлаа.

 

 

 

 

Энэ удаагийн “Global HR Course” хөтөлбөрөөс эхлэн бид тогтмол Солонгосын томоохон компаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй манай сургалтын оролцогчид нар харилцан туршлага солилцох уулзалт зохион байгуулахаар болсон тул та бүхэн боломжийг алдалгүй дараагийн ээлжит сургалтанд заавал хамрагдаарай.

FB page: ORP Mongolia

Утас: 7711-3549, 9100-3549