Бүтэцлэгдсэн ярилцлага гэж юу вэ?

 

ORP Институтээс 2021 оны 4-р сар, 8-р саруудад хүний нөөцийн мэргэжилтнүүд, ярилцлагад оролцдог алба, нэгжийн удирдлагууд, захирлуудад зориулан "Чадварлаг ажилтныг илрүүлэх ярилцлагын арга техник" сэдэвт практик сургалтыг зохион байгууллаа. 

Монголд ААН, байгууллагуудын хамгийн түгээмэл ашигладаг сонгон шалгаруулалтын tool бол ЯРИЛЦЛАГА байдаг ч ихэнхдээ "Unstructured interview буюу бүтэцлэгдээгүй ярилцлага" хийдэг. Бүтэцлэгдээгүй ярилцлага гэдэг нь маш уламжлалт, нэгэн хэвийн асуултуудыг ажил горилогчид тавьж тухайн хүний ажил мэргэжлийн туршлага, мэдлэг, чадварын талаар мэдээлэл цуглуулах төдийд явагдаад өнгөрдөг, бүх процесс, дүгнэх шалгуур үзүүлэлт, асуултыг урьдчилан боловсруулж бэлдээгүй ярилцлагыг хэлнэ. Бүтэцлэгдээгүй ярилцлагаар тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар энэ хүнд яг байна уу үгүй юу гэдгийг илрүүлэхэд маш бэрхшээлтэй, бараг боломжгүй байдаг. Харин бүтэцлэгдсэн ярилцлагын гол зорилго бол УР ЧАДВАР БУЮУ COMPETENCY-ыг илрүүлэхэд оршдог. 

 

 

Тиймээс бид дараах агуулгаар сургалтаа явуулсан билээ. 

  • Ярилцлагад оролцож буй interviewer хүн ямар ур чадвартай байх ёстой вэ? (Ярилцагчийн ур чадварын оношлогоонд хамруулсан)
  • Зан төлөвийн тестийг яагаад сонгон шалгаруулалтад ашиглавал байгууллагад өгөөжтэй байдаг вэ, тестийн хариу тайланг ярилцлагад хэрхэн ашиглах вэ? 
  • Behavior Event Interview буюу Үйлдэлд суурилсан ярилцлага  
  • Situational Interview буюу Нөхцөл байдалд суурилсан ярилцлага 
  • Бүтээлч ярилцлага 
  • Илтгэлийн ярилцлага 
  • Хэлэлцүүлгийн ярилцлага (эдгээр арга техникүүдийг ямар тохиолдолд ашигладаг вэ, ямар асуултууд тавьдаг вэ, асуултыг хэрхэн боловсруулдаг вэ?)

 

 

Сургалтанд идэвхитэй оролцож шинэ мэдлэг мэдээлэл, туршлага хуримтлуулахад үргэлж цаг заваа зориулан өөрийгөө хөгжүүлж байдаг MCS Пропертийз ХХК, Худалдаа Хөгжлийн Банк, Нормет Монголиа ХХК, Голомт банк, Мобиком Корпораци, Монос Хүнс ХХК, Мера ХХК, Мөнгөнгүүр эмнэлэг, Жавхлант Дистрибюшн ХХК, Тэгш дүүрэн чанар ХХК, Скайхайпермаркет ХХК, Монхорус Интернейшнл ХХК, 3bTEC ХХК-ийн хүний нөөцийн захирал, хүний нөөцийн менежерүүдэд дахин баяр хүргэж "хүнийг хөгжүүлэх" их үйлсэд нь улам өндөр амжилтыг хүсэн ерөөе.