Байгууллагын соёл шинэчлэлийн воркшоп амжилттай зохион байгуулагдлаа

 

Бидний амьдарч буй улс орон, нийгэм, гэр бүл бүр өөр өөрсдийн соёлтой байдгийн адил Байгууллага бүр өөрийн гэсэн өвөрмөц соёлыг агуулж байдаг.  Байгууллагын соёл гэдэг нь албан ёсоор цаасан дээр гэрээлж батлаагүй ч байгууллага даяар далдхан мөрдөгддөг дэг жаяг, үнэт зүйлийг хэлдэг.

Зарим байгууллагууд шинэчлэл өөрчлөлтөд тэмүүлсэн, харилцааг эрхэмлэдэг эерэг соёлтой байдаг бол зарим байгууллагад ажилтнууд өндөр гүйцэтгэлтэй ажиллахад саад учруулдаг, хамтын ажиллагааг дэмждэггүй, хэт хуучинсаг гэх мэт таагүй соёл тогтсон байдаг. Харамсалтай нь тэрийгээ ч мэддэггүй бөгөөд мэдэхгүй учраас засах тухай боддоггүй байна. 

Харин манай Байгууллагын соёл шинэчлэлийн сургалтанд хамрагдсанаар өөрийн байгууллагын соёлыг хэрхэн зөв оношилж дүгнэх, хэрхэн өөрчилж шинэчлэх тухай нарийн арга техникүүдийг сурах боломжтой.

 

 

"Байгууллагын соёл шинэчлэл" воркшоп маань Байгууллага хөгжүүлэлт, Байгууллагын соёл шинэчлэл, Баг хөгжүүлэлт, Манлайлал хөгжүүлэлт, Багийн гишүүдийн харилцаа гэсэн 5 сэдвээр амжилттай зохион байгуулагдсан бөгөөд Голомт банк, Монхорус, Монголиан көүчин академи, UB cab, Клин энержи ази гэх мэт 10 гаран компаны хүний нөөц болон бусад албаны мэргэжилтнүүд оролцож өөрийн байгууллагын соёлд шинэчлэлт хийхээр суралцсан юм. Сургалтыг харин ORP институтын захирал Байгууллагын сэтгэл судлалын ухааны доктор профессор И Ён Сог удирдан явуулсан билээ.

 

 

Хэрэв та өөрийн байгууллагын болон багийн соёлыг зөв оношилж сайжруулалт шинэчлэл хийхийг хүсэж байвал, байгууллага, баг, манлайлал хөгжүүлэлтээ илүү үр дүнтэй хийх аргыг хайж байвал манай дараагийн сургалтыг алдалгүй бүртгүүлээрэй.