СБД, БЗД-ийн эмнэлгийн сургалт

ORP Институт МУ-ын Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв болон Рафаел Интернейшнл ТББ-тай хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах "Мэргэжилтнийг хөгжүүлэх тасралтгүй сургалт" төслийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд бид СБД болон БЗД-ийн Эрүүл Мэндийн Төвийн нийт 100 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд алсын хараа тодорхойлох, байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, асуудал шийдвэрлэх, фасилитейтор бэлтгэх сургалтуудыг вөркшоп хэлбэрээр зохион явуулаад байна.