Манай байгууллага 2014 оны 12-р сараас эхлэн МУ-ын Эрүүл Мэндийн Хөгжлийн төвтэй хамтран Дархан Уул аймгийн Эрүүл Мэндийн Газар, Нэгдсэн Эмнэлэгт ХҮНИЙ НӨӨЦИЙН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХ төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд
- Байгууллагын алсын харааг тодорхойлж хүний нөөцийн төлөвлөлт хийх
- Ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг шинэчлэн боловсруулах сэдвээр вөркшоп зохион явуулсан болно.
Ирэх 6-р сард Сонгон шалгаруулалтын тогтолцоо, 9-р сард Гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоо сэдвээр ээлжит сургалтаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.