Фасилитейтор бэлтгэх анхан шатны сургалт амжилттай явагдаж дууслаа.

2021 оны 10 сарын 28, 29 - ны өдрүүдэд фасилитейтор бэлтгэх анхан шатны сургалт амжилттай явагдаж суралцагчид маань сертификатаа гардан авлаа. Тус сургалтыг "ORP Институт"-ээс хоёр дахь удаагаа зохион байгуулсан ба оролцогч суралцагчид маань мэргэжлийн түвшний фасилитейшн арга барилд суралцахын зэрэгцээ воркшоп, дадлага ажлаар дамжуулан мэдлэгээ амжилттай баталгаажууллаа. 

Сургалтыг
• ORP Институтын ерөнхий захирал
• Байгууллагын сэтгэлзүйн ухааны доктор
• Certified ToP Facilitator (ICA), Certified Professional Facilitator (KFA)
• Солонгосын фасилитейторуудын холбооны дэд тэргүүн
• AI Practitioner(CPC)  И Ён Сог болон 

• ORP Институтын монгол дахь салбарын захирал 

• Боловсролын ухааны магистр 

• CF (Certified Facilitator: KFA) Т. Даваасүрэн нар удирдан зохион байгууллаа. 

Энэ удаагийн сургалтаар фасилитейторын 2 төрлийн ярилцлагын арга болох Фокус ярилцлагын арга болон (Focused Conversation Method) Тохироо бүрдүүлэх арга (Concensus Workshop Method) - ын талаар суралцсан ба энэхүү аргууд нь баг хамт олны олон төрлийн санаа бодлыг цэгцлэн хамт олон харилцан зөвшилцөх мөн хүмүүс хангалттай хэмжээнд бодож боловсруулсан дүгнэлт гаргах чадварыг хөгжүүлдэг  шалгарсан аргуудын нэг юм. 

Энэхүү сургалтанд нийт оролцогч, суралцагч нар маань маш идэвхтэй оролцон сургалтын талаарх санал сэтгэгдлээ мөн бидэнтэй хуваалцсан юм. 

"Хүн бүрийн оролцоо чухал гэдгийг маш сайн ойлголоо. Аливаа харилцаанд хэн нэгний санал, үзэл бодлыг дөвийлгөх бус бүх л хүний санал, сэтгэгдэл, бодол болгоныг чухалчлан хүн бүр мэргэн ухаантай гэсэн үзэл баримтлалтай байх ёстойг ойлгож авлаа" (Edit NGO Оюунтүлхүүр)

"Миний хувьд илүү сайн суралцан дараа дараа  энэ сурсан арга барилынхаа дагуу олон хүнд воркшоп хийхийг хүсч байна" (О. Батзаяа)

"Маш сонирхолтой байлаа. Өмнө нь хийж байсан ажлуудтайгаа харьцуулахад өөрийн боломж, бололцооныхоо хүрээнд л олон хүнд хүргэж, оролцуулахын тулд гүүгл документ ч юмуу хамтдаа шейрлэх боломжтой аргыг сонгодог ч тэр бүр бүгдэд хүрэх боломжгүй байсан бол энэ аргаар бүгдэд хүртээмжтэйгээр томоор биет байдлаар харуулах нь бас үр дүнтэй арга байсан байна." (Хувиараа бизнес эрхлэгч Ц. Сувданцэцэг)

"Миний хувьд үндсэн гол асуудал, асуулгыг зөв оновчтой гаргахгүй бол түүнээсээ шалтгаалан үр дүн өөр өөр байх магадлалтай гэдгийг маш сайн харлаа" (А. Хүрэлчулуун Скай Хайпермаркет)" 

"Хүн бүрийн оролцоо, саналыг гаргуулахуйц чиглүүлж байгаа нь маш их таалагдлаа. Мөн бүх оролцогч нарт бүтээлч санааг гаргах сэдлийг нь өгөх идэвхжүүлэх нь чухал гэдгийг олж харлаа. Би багш хүний хувьд  хичээлээ илүү бүтээлч байлгахын тулд ППТ ашиглах болон өөр бусад олон аргыг туршдаг. Энэ аргыг ч мөн судлаж туршиж үзье гэж бодлоо" (Эмпати Д. Дэлгэрмаа)

"Хүмүүс хамтдаа оролцон нэг үр дүнд хүрч байгаа нь маш их таалагдлаа. Хэсэг хүмүүсийн л санаачлагын дагуу ажиллан бусад нь хэрэгжүүлэгч байх бус бүх хүмүүс өөрсдөө оролцон өөрийн оролцооны үр дүнг хэрэгжүүлэх  боломжтой байгаа нь маш чухал санагдлаа" (Скай Хайпермаркет Б. Дэлгэрсайхан)

"Маш сонирхолтой, үр дүнтэй хичээл байлаа. Гол зүйл нь асуудлаа маш тодорхой гаргаж ирэн, асуултыг зөв тавьж оролцогч нараа мөн зөв чиглүүлэх гэдэг нь хичнээн чухал болохыг сайн ойлголоо. Багаараа асуудлыг шийдэх Brainstorm –г идэвхтэй хийж хамгийн гол нь асуултаа зөв тавин чиглүүлэх мөн цаашдын үйл явц, үр дүн нь фасилитейтороосоо маш их шалтгаалах юм байна. Хурал, хэлэлцүүлгийн урьдчилсан бэлтгэл, яриаг хаашаа хэрхэн чиглүүлэх вэ? хаана зогсоох гэхчилэн маш мэдрэмжтэй, мэргэжлийнх түвшинд байх ёстойг ойлголоо" (Мянганы сорилын сан Д. Мөнхгэрэл)